“Буянт-Ухаа 2″ хороолол 36 хувьтай үргэлжилж байна
Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хорооллын барилга угсралтын ажил эхлээд таван сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 36 хувьтай үргэлжилж байна.
Одоогоор “Буянт-Ухаа 2″ хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаад байгаа бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын дотор өрлөг болон зоорын давхрын дулаалгын өрлөг дуусаад байна. Мөн цонх суулгах ажил 60 хувь, дээврийн ажил 40 хувь, гадна дулаалгын хөөсөнцрийн ажил 40 хувьтай үргэлжилж байна.
URL: