Шинэхэн сайдуудын нэрс тодорлоо

засгийн газарЗасгийн газрынхан шинэ сайд дарга нараа томилох ажил эрэл хайгуул хийсэн ч гэж дээ өөр хоорондоо суудлын наймаа, халаа сэлгээгээний тохиргоогоо хийж дууссан нь тодорхой боллоо.  Одоогоор мэдээлж байгаагаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон,  Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болжээ. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд өмнө нь Н.Энхбаярын эмч гэгддэг байсан Л.Жамбалжав эмчийг тавихаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Дөнгөж саяхан энэ асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд УИХ дахь намын бүлгийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж байна.


Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд: Лүндэгийн ПҮРЭВСҮРЭН

Одоогоор эрхэлж буй ажил: МУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх

Боловсрол:

1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн.

1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа,

2000-2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль,

2003 онд АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази Номхон далайн төв
зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

Ажлын туршлага:

1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе

1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч

1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе.

1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга

2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан.

Гадаад хэл: Орос, Англи, Герман

Гэр бүл: Эхнэр 2 хүүхэдтэй


Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд: Цэрэндашийн ЦОЛМОН

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга

Төгссөн сургууль, мэргэжил:

1970 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль

1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Цахилгааны инженер мэргэжлээр

1982 онд Намын дээд сургууль

1987 онд ЗХУ-ын Москва хотын Дипломатын академи тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Эдийн засгийн ухааны доктор, Профессор, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин цолтой

Ажилласан байдал:

1976 – 1977 онд Махконсервын комбинатад цахилгааны инженер

1977 – 1980 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер

1982 – 1984 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч

1987 – 1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч дарга

1990 – 1992 онд Хөдөлмөрийн сайд

1992 – 1994 онд ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга

1995 – 1996 онд Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд

1996 – 2000 онд Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд

2000 – 2006 онд “Дельтапи” ХХК-ий захирал

2006 – 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

2008 – 2012 онд Үндэсний Шинэ Намын дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.


Уул уурхай, эрчим хүчний сайд: Рэнцэндоогийн ЖИГЖИД

Боловсрол:

1967 – 1977 онд 10 жилийн 24-р дунд сургууль

1977 – 1980 онд МУИС-ийн физикийн анги

1980 – 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль

Ажилласан байдал:

1985 – 1989 онд Ноосон эдлэлийн Говь комбинатад инженер, үйлдвэрлэлийн дарга, хэлтсийн дарга

1989 – 1990 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн

1990 – 1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт II нарийн бичгийн дарга, зөвлөх

1996 – 2000 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх

2000 – 2004 онд Гадаад хэргийн Яамны Ази Америкийн газарт зөвлөх

2004 – 2006 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх

2006 – 2011 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд

2012 оны 9 сараас Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.


Сангийн сайд: Дашзэвэгийн ЗОРИГТ

Д.Зоригт 1977 онд нийслэлийн 10 жилийн 41 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Тэрээр 1982-1986 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, 1986-1989 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, 1989-1991 онд “Материалимпекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал, 1991-1996 онд “Одод” ББХКомпанийн дэд захирал, 1996-1999 онд Төрийн өмчийн агентлагийн дарга, 1999-2000 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2000 – 2008 онд “Монгол шуудан” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.

Д.Зоригт 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2009-2011 онд Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2011-2012 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.

Тэрээр 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 1999 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2009 онд “Алтан гадас” одон, 2010 онд Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Англи, орос хэлтэй.


Эрүүл мэндийн сайд: Л.ЖАМБАЛЖАВ

Л.Жамбалжав нь 1949 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн бөгөөд одоо “Монмэс” эмнэлэгийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Өмнө нь Улсын клиникийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд эмнэлгийн бүх хэсэгт ажиллаж байсан туршлагатай. Харин улс төрийн сонгуульт ажил нь  МАХН,МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга юм байна.

 

 

ЧОЙ


URL:

Tags: , ,

Нэр: зочин Огноо: 26 November 2014

АН-д Өөрийгөө хятадын иргэнд тооцдог эрхэм Баярцогтоос өөр бэлтгэгдсэн боловсон хүчингүй юм уу. Ирэх сонгуулиар АН оргүй болох юм банйа л даа.

Сэтгэгдэл бичих