Шинэ сайдуудын нэрс тодорлоо

төрийн ордон

Удаан зөвшилцсөний эцэст Засгийн газрын шинэ гишүүдийн нэрс тодорхой боллоо. Бидний авсан мэдээллээр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Ц.Цолмон,  Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид,  Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болжээ. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд өмнө нь Н.Энхбаярын эмч гэгддэг байсан Л.Жамбалжав эмчийг тавихаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих