Байнгын хорооны хурал хойшиллоо
Өнөөдөр болсон төрийн байнгын хорооны хуралдаанаар шинэ засгийн бүтцийн тухай хэлэлцэх байв. Гэвч хуралдаанаар гишүүд шинэ сайд нарын нэрсийг ил болгохыг шаардсанаар хурал завсарлах шалтгаан боллоо. Харин энэхүү шаардлагын хариуд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Шинэ сайд нарын нэрсийг бүтэц бүрэлдэхүүний саналд өөрчлөлт оруулах саналыг чуулганаар батлахаас өмнө оруулж ирүүлнэ” гэж аргацаах гэсэн ч гишүүд зөвшилцөлд хүрэлгүй хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
ЧОЙ
URL: