Дэрэвгэр жирэвгэрүү ургамалын үндэс тээвэрлэж явсаныг илрүүлжээ
Байгалийн ховор ургамал дэрэвгэр жирэвгэрүү ургамалын 5 тн үндсийг УБ хотруу хууль бусаар тээвэрлэж явсныг цагдаагийнхан саатуулжээ. Халхгол сумынхан дулааны улиралд дэрэвгэр жирэвгэрүү урамалын үндсийг түүж борлуулсаар хэдэн жил болж байна. Сүүлийн жилүүдэд энэ ургамалын нөөц эрс багассан учир хилээр гаргахыг хорьж, бага хэмжээгээр түүхийг зөвшөөрсөн. Энэ онд БОНХЯ Халхгол сумын нутгаас байгалийн ховор ургамал дэрэвгэр жирэвгэрүүг бэлтгэн тээвэрлэх 5 ААН-ийг сонгож, эдгээр байгууллага нийтдээ 20 тн үндэс түүх зөвшөөрөл авсан байна. Уг зөвшөөрлийнхөө хүрээнд нөөц ашигласны төлбөрийг Халхгол сумын ЗДТГ-т төлснөөр 8-р сарын 15-наас 10-р сарын 15-ныг хүртэл зөөж тээвэрлэхээр болжээ. Эдгээр компанийн нэг болох УБ хотын нэгэн эмийн компанийн 5 тн үндсийг хувиараа ачиж явсан иргэн тус эмийн компанийн зөвшөөрлийн бичгийн дор хууль бусаар 5,8 тн үндэс тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна.
URL: