Хэрэглэгч “Хаан” гэсэн уриа зүгээр л хэрэггүй үг болжээ

4f130cb79def91d9big

Баян ядуу, нас хүйс, нийгмийн гарал, эрх мэдэл, албан тушаал ялгалгүй эцсийн дүндээ бид цөм хэрэглэгч. Гэтэл нэр дээрээ “хэрэглэгч хаан” гэсэн гоё уриа нэдэр дээрээ зүгээр хий хоосон үг болчихжээ. Дэлгүүрээс хөгцөрсөн, уут сав нь урагдсан, он сар нь хэтэрсэн, тоо ширхэг дутуу, килограммандаа хүрдэггүй гээд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн олон үйлдэл өнөөдөр ч гарсаар л байна. Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдлүүд аль ч салбарт байгаа. Харин хэрэглэгчид өөрийн болоод гэр бүл, үр хүүхдийнхээ сэтгэл санаа, эрүүл мэнд бүр цаашлаад амь насаар тоглуулж хохирчихоод тэр бүр гомдол нэхэж, заргалдаад байх нь ховор. Ихэнх нь зүгээр орхичихдог. Цөөхөн хэсэг нь үнэн мөнийг нь олох гэж хөөцөлддөг. Гэлээ гээд цагдаа сэргийлэхийн байгууллага нь ч тэр хохирогч этгээдээс өдөр бүр байцаалт авч дуудан хэрэглэгчийн ажил алба алдагдахад хүрч эцэст нь залхаад хаядаг байх жишээтэй. Яг ийм нэг тохиолдлыг санах юм байна. Учир юу вэ гэвэл залуу хосууд байртай болохоор шийдэж 8%-ийн зээл авахаар хөөцөлдсөн байгаа юм. Тэгээд банкны зээлийн эдийн засагчтай уулзаж, эдийн засагч нь болж бүтэх талаас нь ярьж эхний ээлжинд зургаан сая төгрөг урьдчилгаанд өгөх хэрэгтэй гээд гэрээ контракт болсон байна. Баярласан хоёр мөнгөө тоолж өгөөд заасан өдөр нь иржээ. Тэгтэл тэр эдийн засагч нь байхгүй ажлаасаа гарч байсан хүн болж таарсан байгаа юм. Тэгээд банк мэдэхгүй болж цагдаа сэргийлэхдээ тулахад өнөө нөхөр хэд хэдэн хүнийг энэ мэт аргаараа молиго үмхүүлээд залилсан байсан нь тогтоогдсон. Гэтэл авсан нь жаргаж алдсан нь өдөр бүр цагдаад дуудагдан байцаалт өгдөг болов. Олон өдрийн ажлаа алдсан хүмүүс өөрсдийн хүслээр гомдолгүй гэж хэлдгийг би үзсэн. Костюм өмссөн хулгайчдийг ингэж өөгшүүлж л байдаг. Энэ тухай хэрэг сонин сайтаар бичигдэж байсан эсэхийг би лав хараагүй. Тэгэхээр боловсролтой дэгжин хулгайч нар олшроод салбар бүрт хэрэглэгчийн эрх ашгийг хүнд хөнгөн, их бага хэмжээгээр өдөр бүр зөрчиж байгаа ийм үед хүмүүс хаана хандах талаар мэдлэг, мэдээлэл хэр байдаг билээ. Энэ талаар тодруулбал: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн (ХЭХ хууль) 3.1.1-т зааснаар “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулж захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа эсвэл хэрэглэж байгаа хувь хүнийг хэрэглэгч гэнэ” гэж тодорхойлжээ. Тэгэхээр хэрэглэгч мөн эсэхээ хуулиар та мэдэж байх хэрэгтэй. Мөн ХЭХ хуулийн 12.1-т зааснаар “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасан байдаг тул хэрэглэгч шаардлаг тавих бүрэн эрхтэй. Түүнчлэн ХЭХ хулийн 12.3-т зааснаар “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг тул хэрэглэгчийн тавьсан шаардлагыг барагдуулаагүй тохиолдолд хэрэглэгч түүнээс цааших байгууллагад хандах эрхтэй байдаг гэсэн үг юм. 2013 оноос хойш  www.1284.mn гэж сайт болон 1284 гэх хэрэглэгчийн утсыг  ШӨХТГ-ынхан ажиллуулж байгаа. Ер нь тэгээд хүн хүнээр ажлаа хийлгэдэггүйтэй адил хэрэглэгч хүн өөрийн төлөө хуулиа мэддэг, эрхээ мэддэг байх нь их зөв ойлголт юм. ХЭХ хуулийн хэрэглэгчийн эрхэнд юу хамаардагийг та мэдэх үү? хэрэглэгчийн эрхийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээлэлээр хангагдах эрхтэй.”, 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө. Үүнд: Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын тухай код, барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх заавар, арга зүй, барааны нэр төрөл, үнэ, барааны хэмжээ, хэмжих нэгж, барааны баталгаат болон эдэлгээний хугацаа, барааг зөв хэрэглэх тухай заавар зэргийг өгөх ёстой байдаг. Тэгэхээр энэ талаарх мэдэлэл өгөхийг та хаанаас шаардах эрхтэй ажээ. Эцсийн дүндээ хэрэглэгч та бид бүгд мөнгөөр ч бай мөнгөөр биш ч бай, ганц бохь авсан ч хэрэглэгчийн тухай эрхээ эдлэж хуулиараа хамгаалуулах эрхтэй.

f561e82fe09abaa9big

912a8040c636023cbig

 


URL:

Сэтгэгдэл бичих