Анх удаа энгэр зөрүүлж байгаа эр хүнийг тохуурхан шоолж болохгүй

gq_13-580x401Эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй буюу тогтмол ийм харьцаанд ордоггүй эрэгтэй хүний бэлгийн сэрэл маш хүчтэй байдаг. Энэ нь түүний биед үрийн шингэн хэт хуримтлагдсантай холбоотой.

Нөгөөтэйгүүр, энгэр зөрүүлэхийг дотроо удаан хүсэн хүлээж байгаад анх удаа нүцгэн эмэгтэй хүний биеийн нүдээр харахуй сэрэл хүчтэй хөдөлж өөрийн эрхгүй хурдан тавих нь бий. Ийм байдал бэлгийн харьцаа жигдэрч, тогтмолжих хүртэл хадгалагдана.

Эрүүл саруул эр хүн анх эмэгтэй хүнтэй ойртохдоо ихээхэн эмзэглэж “Би ер нь чадах болов уу” гэх мэтийн айдас, хямралд автаж, шаналах нь элбэг байдаг. Энэ бол өвчин биш. Гол нь сэтгэлзүйн хямралаа давж чадах нь чухал.

Анх удаа эмэгтэй хүнтэй ойртох гэж эвээ олохгүй байгаа залуу хархүү битгий хэл ханьтай хашир догь нэгэн хүртэл энгэр зөрүүлэхгүй удвал мөн л ийм “зовлон”-той учирна. Анхны юм бүхэн хялбар байдаггүй. Хэрэв хайртай хархүү тань сексийн харьцаанд орохоос нэг л дөлөөд, ямар нэг байдал гаргаад байгаа мэт санагдвал шууд “оношлох” гэсний хэрэггүй.

Магадгүй энэ нь түүний хувьд анхны ойртолт эсвэл удаан хугацаагаар энгэр зөрүүлээгүйтэй ч холбоотой байж болно. Бэлгийн амьдралд анх “хөл гишгэж” байгаа эр хүнийг “Чи чаддаггүй юм уу?”, “Яасан больчихсон эр вэ?” гэж даапаалах нь маш буруу.

Санаатай санаандгүй хэлсэн энэ мэтийн тохуутай үг нь эр хүний сэтгэлзүйд хүчтэй цохилт өгнө. Цаашдын бэлгийн амьдралд нь өөртөө итгэлгүй байдал сөргөөр нөлөөлдөг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих