Сури охин киноны саналд дарагджээ
Холливуудын нэрт жүжигчин Том Круз болон Кейти Холмс нарын охин Сури Круз 10 гаруй найруулагчаас кинонд тоглох санал авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сури охин одоо есөн настай бөгөөд ээжийнхээ хамтаар Нью Йорк хотод амьдардаг юм. Том охиноо кинонд тоглуулахаас татгалзаж байгаа гэнэ. Тэрбээр “Охин минь холливуудад ороход хэтэрхий балчир байна. Тэгэхдээ би охиныхоо өмнөөс шийдвэр гаргаж чадахгүйдээ уур минь хүрч байна. Кейти зөв сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.
Холмс охиноо урлагийн хүн болгохоос татгалзаж буй ч кинондоо тоглуулах хүсэлтэй найруулагчидтай уулзахаар болжээ. Жүжигчин бүсгүй “Би урлагийн хүн. Охины минь аав ч гэсэн урлагийн хүн. Тиймээс охин минь урлагийн хүн болно гэсэн үг биш. Тэгэхдээ охиныг минь сонгож, кинондоо тоглуулахыг хүссэн найруулагч нарт талархаж байна. Надад болон Томд таалагдвал охиноо кинонд тоглуулах болно. Би хувьдаа татгалзахгүй. Хамгийн гол нь охины минь насыг хүндэлсэн зохиол байх хэрэгтэй” гэсэн байна.
shuud.mn
URL: