Н.Энхбаяр Н.Алтанхуягтай тохиролцжээ

54178

МАХН-ын даргын хувиар Н.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, чамгүй асуудлаар санал солилцож, тохиролцоо хийж чадсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын гишүүд болох О.Баасанхүү нарын талаар “алтан хошуу” хүргэж, хийсэн үйлдлүүдэд нь сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн аж. Хамгийн гол нь Н.Энхбаяр өөрийн тэргүүлдэг “Шударга ёс” эвслийн дөрвөн сайдаа хэвээр нь хадгалах талаар Н.Алтанхуягтай тохиролцжээ.

Үүнээс гадна Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн албаасаа татгалзаж, даргадаа найр тавьсан мэдээлэл байна. Тэрээр Н.Энхбаярыг “Шударга ёс” эвслийн тэргүүний хувьд Шадар сайд болох ёстой гэжээ. Харин Н.Энхбаяр Шадар сайд болохоос татгалзаж, удахгүй БНСУ руу эмчилгээндээ явахаа мэдэгдсэн аж. Түүний эмчилгээ хагас жил үргэлжлэх сурагтай. Н.Энхбаяр “Шударга ёс” эвслийн мэдлийн дөрвөн сайддаа хэн хэнийг дэвшүүлэх нь өнөө орой тодорхой болох юм байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих