Засгийн газар давхар дээлнээсээ хагацах уу?

засгйин газарШинэчлэлийн засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах ерөнхий сайдын хуулийн төсөл өргөн барьсаар нийлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүд хүлээн авсан. Гэвч одоогоор бүлэг фракцууд өөр өөрийн дотроо хуралдаад чухам шинэчилсэн бүтцэд ажиллах сайд дарга нарын суудлыг хэн хэн эзлэх вэ хэмээн цэц булуулдан өдөр хоногийг өнгөрөөж байх шиг.

Өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанаар засгийн газрын сайд нарыг УИХ-ын гишүүн давхар хашиж болно хэмээн шийдсэнээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдээд байна. Харин энэхүү яамдын сайд нарыг “давхар дээл”-тэй байж болохгүй хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж өнгөрсөн чуулгануудыг дамнуулан хэлэлцүүлсэн ч АН бүлэг болон Шинэчлэлийн засгийн газар хуулийн төслийг нь унагаж чадсан.

Энэ намрын чуулганы нэгэн халуухан сэдэв бол “Эзэн 100″ хөтөлбөрийн тайланг Засгийн газраас хүсэж сөрөг хүчнээс тавьсан асуулгад АН-ын бүлэг болон ерөнхий сайд маань унасан гэж болно. Гэхдээ тийм ч амархан суудлаа алдахгүй гэсэн ерөнхий сайдын хүсэл дийлж тэрхүү “Эзэн 100″ хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд элдэв хамаагүй зүйл бичиж олон түмэнд танилцуулаад өнгөрсөн ч УИХ дахь МАН-ын бүлэг түүний удирдсан засгийн газрыг огцруулах хийгээд дахин шинээр засгийн газрыг байгуулахыг сануулсан нь АН-ын бүлгийн болоод ерөнхий сайдад сайхан арга заль болж өглөө. Өөрийн амин хар толгойгоо авч үлдэхээр улайрч байгаа нь түмнээ ил тод болсон АНын бүлэг болон эрх барих хүчнийхний санаархал ар араасаа илэрсээр байна. Үүний томоохон арга  илрэл нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийгээд яамдын тоог цөөлөх архам бол ерөнхий сайдын башир арга гэдгийг юм мэддэг хүмүүсийн хэн ч хэлэхээр ил.

Харин энэхүү засгийн газрын шинэ бүтцийн өөрчлөлттэй зэрэгцэн Ерөнхийлөгч маань бүлгийн дарга нарыг цуглуулан давхар дээлний тухай нилээдгүй нухацтай ярилцаж “давхар дээл”-тэй сайдыг хүлээж авахгүй хэмээн сануулга өгөөд гаргасан ч АН-ын бүлэг УИХ дахь олонх болсон хүчээ дахин ашиглах гэсэн санаархал уу гэмээр мэдэгдлийг бүлгийн дарга Д.Эрдэнэбатын ярианаас ил.

Ямартаа ч Засгийн газрын шинэхэн бүтэц давхар дээлнээс ангижрах магадлал тийм ч их харагдахгүй байна.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих