УИХ-ын гишүүн асан Д.Дондог давж заалдана

527-1413171422588fb1117fe8a708bigУИХ-ын гишүүн асан Д.Дондог нарын гомдлыг шүүх давж заалдах шатны хурал маргааш болно. Д.Дондогийг УИХ-ын гишүүн байх үеэс буюу 2008 оноос бусдын эд хөрөнгийг залилж, хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Тэрбээр туслах Г.Сайнбаяр нарын хамтаар “Меридан” гэх компанид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан.

Үүний дагуу анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Д.Дондогт 10.1 жил, түүний туслах Д.Сайнбаярт 12 жил, “Сумбар” компанийн захирал А.Батбилэгт 13 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ч шүүгдэгчид эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

С.Хорлоо

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих