Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав нар нууц асуудал хэлэлцүүлж байна
Засгийн газар өнөөдөр уламжлал ёсоор 10 цагт хуралдаж байна. Уг хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцуулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав нар нууц асуудал оруулж хэлэлцүүлж байгаа аж.
Хуралдааны дэлгэрэнгүйг хүргэе.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны тухай | Д.ТЭРБИШДАГВА |
2. | Татварын албанд хуримтлагдсан өр барагдуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай | Ч.УЛААН |
3. | Зарим чиг үүргийг шилжүүлэх тухай | Ч.УЛААН |
4. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Ч.УЛААН |
5. | Аврах албаны талаар авах арга хэмжээний тухай | Ч.УЛААН |
6. | Сумдад санхүү, эдийн засаг, төрийн сангийн нэгж байгуулах тухай | Ч.УЛААН |
7. | Чиг үүрэг, орон тоо шилжүүлэх тухай | Ч.УЛААН |
8. | Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр танилцуулга хэлэлцүүлэх тухай | Х.ТЭМҮҮЖИН |
9. | Хэлэлцээр батлах тухай | Д.БАТ-ЭРДЭНЭ |
10. | Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн тухай | Ц.ОЮУНГЭРЭЛ |
11. | Улсын нөөцийн шатахууныг шинэчлэн сэлгэх тухай | Д.ГАНХУЯГ |
12. | Концессын гэрээгээр хэрэгжих авто замын төслүүдийн тухай* | Н.БАТБАЯР |
13. | Концессын гэрээгээр хэрэгжих бага сургууль, цэцэрлэгийн төсөл, хөтөлбөрийн тухай* | Н.БАТБАЯР |
14. | Дулааны III цахилгаан станцын 2 дахь шатны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай | М.СОНОМПИЛ |
15. | Нууц асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
16. | Нууц асуудал* | Я.САНЖМЯТАВ |
17. | Бусад асуудал * | Н.АЛТАНХУЯГ |
Танилцуулах асуудал | ||
18. | Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын тухай | Ч.САЙХАНБИЛЭГ |
19. | Яамдад хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтийн тайлангийн тухай* (БШУЯ, ССАЖЯ, ЭМЯ) | Ц.БАЯРСАЙХАН |
Н.Батаа
uls.mn
URL: