Өргөө кино театрын урд замд ноцтой осол гарчээ
Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын урд замд урд замд энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн орчим ноцтой осол гарсан байна. Энэ талаар Замын цагдаагийн газраас фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Тэрээр мэдээлэлдээ “2014.10.09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд өнөөдөр 12:00 цагийн орчим БЗД-ийн нутаг Сансарын аюулгүй тойрог орчмоос олж илрүүлэн тус хэргийг НЗЦГ-т шалгаж байна. Орчлон хорвоо дээр ул мөр нь үлддэггүй зүйл гэж байдаггүй бөгөөд тэр дундаа авто аваарын хэргийг харсан гэрч, бүртгэсэн камер, хэргийн газарт үлдсэн будгийн хэлтэрхийгээр ч тухайн хэрэгт холбогдолтой автомашиныг олж тогтоох бүрэн боломжтой гэдгийг хүн бүр санаж хэрэг осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Эрх зүйн мэдлэг муутай, хэргийг нуугаад өнгөрч болно гэсэн энэхүү буруу бодлоосоо болж олон арван хүн шоронгийн хаалга татаж байна!!!. НЭГНЭЭ ХАЙРЛАХ ХҮНЛЭГ СЭТГЭЛ ХААНА БАЙНА АА ЗАЛУУС АА !!!” хэмээжээ.
URL: