Албан тушаал “горьдов”

МоАХ фракц албан ёсоор шинээр байгуулагдсан тухай Ж.Равдандорж гэгч мэдэгдэж байсан. Тэрээр, өөрийгөө МоАХ-ны анхдагчдын нэг гэв. МоАХ фракц шинээр байгуулснаа “Бодлогоо өөрчлөх зорилгоор” гэж тайлбарласан. Уг фракцаас Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягт албан бичиг илгээжээ. Уг бичигт МоАХ фракц шинээр байгуулагдсаныг дурьдаад “”АН доторх аливаа улс төрийн шийдвэр болон томилгоонд бидэнтэй зөвшилцөн ажиллахыг хүсье”  гэсэн нь анхаарал татна. Энэ нь шинээр үүссэн гэх  МоАХ фракцаас сайдын албан тушаалд үгүй гэхэд 30 агентлагийн аль нэгэнд нь хүнээ томилуулах далд утга байгаа гэж харагдана. Тэд томилгооноос гадуур үлдэхийг хүссэнгүй.

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих