Олон Улсын Байгууллагаас гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах зорилготой төсөл хэрэгжүүлж эхэлжээ

10679795_769227006449392_101177144502136735_o

Мари Стопс Олон Улсын Байгууллагаас гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах зорилготой “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Д төслийг Монгол улсад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.
Уг төслийн танилцуулах уулзалтыг Эрүүл мэндийн яам, Мари Стопс олон улсын байгууллага, “Данида” төслийн баг хамтран 2014.10.08-нд Эрүүл мэндийн яамнаа хийлээ.
Уулзалтад ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, “Данида” төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Цэвэлмаа болон эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцов. Тухайлбал ЭМЯ, АУШУҮИС, НЭМҮТ,ЭХЭМҮТ, НЭМГ, ХӨСҮТ, ХСҮТ, Клиникийн 1-р амаржих газар, 1,3-р төрөх, УМХГ, ДЭМБ, НҮБ ХАС, “Хүний Хөгжил” Нөхөн үржихүйн нэгдсэн сүлжээ ТББ, МХХЭМБНХ, МУЗГ, ДОХ-с сэргийлэх Монголын Бизнесийн Зөвлөл, Сэтгэлийн өнгө ТББ зэрэг төр болон олон улс, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү төсөл нь 2,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Монгол улсын хэмжээнд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм.
Төслийн хүрээнд хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахыг тулд хэд хэдэн чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байна. Үүнд:
- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Үйлчлүүлэгчийн нөхөн үржихүйн эрхийг хангах, мэдээлэл авах, сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх,
- Чанартай тусламж, үйлчилгээ, Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх,
- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх,
- Эх, нярайн эндэгдлийг бууруулах,
- Мянганы хөгжлийн тав дахь зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Улсын хэмжээнд Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн түгээлтийг өргөжүүлэх зэрэг ажлуудыг төслийн хугацаанд хийнэ.
Танилцуулах уулзалтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа “Монгол улсад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Данида” төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Цэвэлмаа “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Данида төслийн танилцуулга сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

1960983_769227003116059_8814700438436440820_o

10295323_769227246449368_5198305691330151103_o

Marie Stopes International Mongolia

 


URL:

Сэтгэгдэл бичих