Хэзээ, хаана, хэрхэн, яаж…
Ер нь хүн өдөр шөнө, сар жилийн хэзээ нь бэлгийн идэвхтэй, бас ханамжтай харьцаанд орох боломжтой вэ? Амьтдын хувьд эм нь тодорхой нэг хугацаанд эрэгчинтэйгээ ойртож, ороо нь буурсан цагт түүнийг хүлээн авах чадваргүй болдог. Тэгвэл хүн байнгын сексийн амьтан юм. Ихэнх эмэгтэйчүүдийн сэрэл сарын тэмдгийн өмнөхөн, эсвэл дараахан нь нэмэгддэг байхад сарын тэмдгийн мөчлөгийн дунд үе, сарын тэмдэг илэрсэн үед бэлгийн хавьталд орох хүслэнд автдаг эмэгтэйчүүд ч цөөнгүй. Иймд энэ асуултын хариуг өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар зохицуулахаас өөр бэлэн жор үгүй юм.
Харин цагийн хувьд хүний био хэмнэл судлаачид өглөөний 6-8 цагийг секс хүслэнд умбах цаг хэмээн тогтоожээ. Секс судлаач, профессор Р.Борманы хэлснээр өглөө нар мандахад хүн амьтан, байгаль дэлхий гүн нойрноос сэрж, бүгд хооллохыг хүсдэг. Хүний секс мэдрэмж, секс үйл хэрэгт оролцдог эрхтнүүд ч сэрэн, бас л ихэд өлссөн учраас хооллохыг хамгийн ихээр хүсдэг ажээ. Та ертөнцийн, тэр дундаа сексийн хувьсгалаас 40-өөд жилийн дараа амьдарч байгаа бүсгүй шүү дээ. Өглөө эртлэн босогтун, тэгээд ханатлаа жаргаж цэнгэгтүн. Хаана? Улиг болсон ор таазны хоорондоос арай чөлөөтэй сэтгээд үз. Халуун ус, голын элс, ер нь хаа ч болно. Хаана гэсэн асуулт нь өөрөө хосуудын сэрлийг хөдөлгөгч болж чаддаг. Аяллаар явах, гүзээлзгэнэт нуга дахь учрал зэрэг сэтгэл татам сонин нөхцөл нь хосуудын олон жилийн харилцаанд чимэг болдог.
Бас ужгирсан харьцааг тань цоо шинхэнэ болгож, амьдралын хэмийг өөрчлөн сюрприз, баяр баяслаар дүүргэж тод сонин сэтгэгдэл үлдээдгийг өөрөө туршаад үзэрэй. Хувийн амьдрал, хайр дурлалын хамгийн хөнөөлт дайсан нь амьдралын “алтан гинжээ” ердийн байдлаар үлгэн салган залхаах явдал юм. Амьсгал Амьсгал авч, гаргах урлаг нь эмэгтэй хүний сексийн төгс дүр төрхийг бий болгодог. Янаг тачаангуйн амт нь боловсорсон хүүхнүүд утсаар ярихдаа ч өөрийн амьсгалыг тод мэдрүүлэхүйцээр микрофоныг амандаа ойртуулдаг. Ингэх нь “Плейбой” сэтгүүлийн зурагнаас ч илүү эрчүүдийн амьсгааг давхцуулдаг гэнэ шүү.
Сексээс дуу авиаг нь хасчихвал дур таашаалын ихэнх нь үгүй болно. Харин амьсгалах хэмнэлийг хасчихвал юу ч үгүй болно гэдэг бол хоосон яриа биш ээ. Амьсгал авахдаа цээж рүүгээ огцом татаж, гаргахдаа уруулаа эрэгтэйн мэдрэмтгий зөөлөн арьстай хэрэг рүү /тохойн дотор тал, хүзүү, чих, дал, цавь/ ойртуулж үлээх нь тэдний таашаалыг хурц соргог болгодог. Та Мерилин, Мадонна зэрэг эсрэг хүйстнүүдийнхээ бурхан болон шүтэгдсэн бүсгүйчүүдийн ярьж дуулахыг нь сонсоорой. Тэд янаг тачаангуй амьсгалыг дууныхаа өвөрмөц хэмнэл болгож чаддаг.
URL: