Б.Алтанхуягийг хүнсний дэлгүүрийн эзэн П хөнөөжээ

хэрэг“Ариун Алтан Тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг хөнөөсөн гэх сэжигтнийг Хонхороос баривчилсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрхүү этгээд нь БЗД 11-р хороонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн П гэгч аж. Тэрээр одоогоор хэргээ хүлээгээд эхэлсэн бөгөөд ачиж явсан бараа бүтээгдэхүүнийг нь танилынхаа грашинд аваачиж нуусан байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэмт этгээдийн буруутайг бүрэн нотолсон. Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих