Засгийн газар 13 яамтай боллоо

Засгийн газар 13 яамЕрөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан.

Үүний дагуу өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийг цааш хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн бол өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин үдээс хойш 16:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мөн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан.
Нэгэнт яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн учраас өчигдөр үдээс хойших чуулганы хуралдаан 18:00 цагийн орчимд дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн Засгийн газрын бүтцийн асуудлыг өдөртөө багтаан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн учир оройн 19:30 минутаас чуулган цаг сунган хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ийнхүү Ерөнхий сайдын өргөн барьснаар Засгийн газар 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар болж байна.

 

 

ЧОЙ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих