Их хэмжээний улаан хас чулуу хил гаргахыг завджээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд өчигдөр зорчигч тээвэрлэн явсан 6363УБЗ, 2020ӨМА, 2482ӨМА, 1892ӨМӨ, 7273ӨМӨ улсын дугаартай таван автомашинд эрсдэл тооцон нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар 2020ӨМА тээврийн хэрэгслийн жолооч, МУ-ын иргэн Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны савны дотор нуусан, 2482ӨМА жолооч МУ-ын иргэн Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуусан,1892ӨМӨ жолооч МУ-ын иргэн П нь байгалийн үнэт 10кг чулууг тос маслын саванд нуусан,7273ӨМӨтээврийн хэрэгслийн жолооч МУ-ын иргэн Н нь байгалийн үнэт 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөрчилд холбогдсон 110 кг чулууг хураан улсын орлого болгосон байна Мөн Монгол улсын иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиныг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглох, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан зэрэг үйлдлүүдийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэл нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, гаалийн хяналт шалгалтад өртүүлэхгүй байх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар нэмж тоноглосон үйлдэл байсан байна.
С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: