Хоёр Солонгос харилцан гал нээв
Хойд Солонгосын тэнгисийн 124 дугаартай эргүүлийн онгоц Өмнөд Солонгосын хилийн маргаантай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Энэ үйл явдлын дараа хоёр Солонгосын эргүүлийн ажилчид харилцан гал нээсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Өмнөдийн талаас мэдээлснээр “Энэхүү үйл явдал өнөөдөр өглөөний 9.00 цагт болсон гэв. Хойдын хөлөг зөвшөөрөлгүй маргаантай хэсэгт нэвтрэх үед манай талаас анхааруулж, нэг удаа гал нээсэн. Харин хариуд нь бидэн рүү их буугаар буудсан” гэжээ. Харилцан гал нээх үеэр Өмнөдийн нэг ажилтан гэмтсэн гэв.
Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг дээрх хэргийн буруутанг “Өмнөдүүд хэмээн бичиж, хүсээгүй дайныг тэд эхлүүлдэг” гэсэн байна.
shuud.mn
URL: