Г.Баярсайхан гишүүн төмөр замын бодлогыг яаралтай батлахыг уриалав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өчигдөр мэдээлэл хийв. Тэрээр Засгийн газрын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэхийнхээ зэрэгцээ төмөр замын асуудал болон ирэх оны төсвөө хэлэлцэх уриалга гаргаж буйгаа мэдэгдсэн юм.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэхэд маш их хугацаа шаардах учраас энэхүү уриалгыг гишүүд дэмжих хэрэгтэй гэдгийг онцоллоо. БНХАУ-ын даргын айлчлалаар транзит тээврийн хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн дагуу хамтран ажиллахад манай талаас шалгаалах зүйл нь төмөр замын бодлогоо батлах юм. Тиймээс транзит тээврийн таатай нөхцөлийг хурдан хугацаанд ашиглахын тулд УИХ дээрх байдлаар ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: