Алтан загасанд хийсэн хагалгаа амжилттай болжээ

10616581_783599575070328_3479383779112378555_n-600x410-468x32080 гаруй граммын жинтэй алтан загасны толгойд хавдар бий болсон бөгөөд өнгөрсөн 7 хоногт Австралийн малын эмч мэс засал хийж, хагалгаа амжилттай болжээ. 10 настай тус загасны хавдарын шинж тэмдэг усанд сэлж чадахгүй, зөв амьсгал авахгүй, хоол тэжээлээ идэж чадахгүй байсан зэргээс ажиглагдаж эхэлсэн ба Мельбурны мал эмнэлэгт хавдрыг авах мэс засал хийгдсэн байна.

Хагалгааны үеэр амьсгалыг тасалдуулахгүйн тулд хоолойнд нь гуурсаар байнга ус гүйлгэхээс гадна мэдээ алдуулагч ашиглажээ. Хагалгаа хийсэн эмч хэлэхдээ: Энэ бяцхан амьтан маш том хагалгааг амжилттай давж чадлаа. Тэр маш жижигхэн учраас амиа алдаж болох байсан ч амьтны зөнгөөрөө тэсвэр тэвчээрийг гаргаж чадсан нь хагалгаа амжилттай болоход нөлөөлсөн хэмээн ярьсан байна.

 

1546248_783599411737011_8823640719906217782_n-450x600 10422261_783599155070370_4741302368124774645_n-400x600 10540733_783599425070343_6900777581900694773_o-463x600 10616581_783599575070328_3479383779112378555_n-600x410 (1)


URL:

Сэтгэгдэл бичих