Баавгайн анчид ял сонслоо

0d8209f417b8896bigХан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас хулгайгаар хүрэн баавгай агнаж, савар, доньд, цөсийг нь зарсан хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг шүүх хурал болжээ. Тодруулбал, хууль бусаар баавгай агнаж, эд эрхтнийг нь наймаалсан гэх Д.Болдбаатар, С.Өлзийбаяр, Х.Отгонжаргал нарт нийслэлийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс ял оногдуулсан байна.

Шүүх бүрэлдэхүүн Д.Болдбаатарт чанга дэглэмтэй хориход дөрвөн жил, С.Өлзийбаярт жирийн дэглэмтэй хориход 2.6, Н.Отгонжаргалд 1.6 жилийн хорих ял тус тус оноосон байна. Түүнчлэн хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг байдаг бөгөөд хэрэгтнүүдээр энэхүү үнийг гурав нугалан төлүүлэхээр болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих