Дүнжингараваас Улиастайн гүүр хүртэлх замын ажил 51 хувьтай байна

52190205432bb32e8f2811

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх 6 км авто замыг шинээр барих ажлыг “Хансуун зам” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байна.

Энэхүү зам ашиглалтад орсноор хотын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө, Нарны замд ачаалал өгөлгүйгээр хотын төв рүү орох боломж нээгдэнэ.

Зам барилгын ажлын явц 51 хувьтай явагдаж байгаа бөгөөд хучилтын ажил явагдаж байна. Мөн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлууд зэрэгцэн хийгдэж байна. Тус замыг 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажээ.

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих