Л.Мессиг шүүхэд дуудлаа

uls_5432078a52220_1Лионель Мессиг орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэнд дахин дуудлаа. Түүнийг энэ хэргээр сүүлийн нэг жилийн турш амар байлгахаа больсон юм. Лео Мессиг дөрвөн сая еврогийн татвараа төлөөгүйг тогтоосон тул шүүхэд дуудсан ч аргентин хөлбөмбөгч санхүүгийн асуудлаа өөрөө мэддэггүй, бүгдийг эцэг нь зохицуулдгийг шүүхэд учирлаад, таван сая еврог өнгөрсөн жил төлсөн юм. Гэлээ ч Испанийн хуулийн дагуу татвараас зайлсхийсэн бол тэрхүү мөнгийг ес дахин нугалж төлөх ёстой хууль мөрдөгддөг юм байна. Тиймээс Мессиг дахин шүүхэд дууджээ. Харин Барселона хотын иргэд, хөгжөөн дэмжигчид Мессигийн талд байгаа бөгөөд түүнийг цагаадна гэдэгт итгэлтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих