“Улаанбаатар их дэлгүүр”-ийн удирдлагууд 600 сая төгрөг нэхэмжилжээ
Нийслэлийн хоёрдугаар төрөхийн байдал өвлийн цаг ирж байгаатай холбоотойгоор ХАЛААЛТ ихээхэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тус газрын халаалтын асуудлыг шийдэхийн тулд өнөөдөр “Улаанбаатар их дэлгүүр”-т 600 сая төгрөг төлөх шаардлагатай болоод байгаа аж.
Гэтэл цаг хугацаа тэднийг ийн төлбөр мөнгө гэж нааш цааш нэгнийхээ бөгсийг ухаж байх хооронд хүлээлгүй ирэх нь тодорхой. Өдөрт 40 орчим эх хүлээн авч амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгийн халаалтын асуудлыг ийнхүү уях болсон нь ӨНГӨРСӨН өвөл халаатын асуудалд доголдол гарч хүндхэн өвөлжсөн тус эмнэлэгийнхэн өнгөрсөн хавраас хөөцөлдөж байж нэмэлт халаалтын шугамыг татуулахаар болсон ч уг халаалтын систем нь “Улаанбаатар их дэлгүүр”-ийн зүүн урд талын автомашины зогсоолыг дайран өнгөрөхтэй холбоотойгоор маргаан эхэлсэн юм.
Дулааны шугамын ажил эхлэх үед тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг зогсоон 14 хоногийг алдуулаад байгаа аж. Гэтэл тэдэнд өгсөн албан бичгэний хариут “Улаанбаатар их дэлгүүрийн талаас ирсэн албан бичигт “Дулааны шугамыг татах 2 өдрийн хугацаанд зүүн хаалга хаагдахтай холбоотойгоор манай орлого хаагдана тиймээс алдагдлын төлбөр болгож 600 сая төгрөг өгөхийг шаардсан байна.”
Уг автомашины зогсоол нь нийтийн эзэмшлийн зам талбай гэгдэж байгаа ч энэ мэт том толгойтнууд санааны зоргоор улсын ажлыг уяж байгаа нь төрөөс дээгүүр эрх мэдэлтнүүд болох Улаанбаатар их дэлгүүийн удирдлагууд болон г.Сүхээ нарт төрийн хуулийн төмөр нударгыг үзүүлэх үү?
ЧОЙ
URL: