Н.Энхбаяр иргэншлээ солих хүн биш гэв

9842072a962f8e42fe847e112c3271a0big

МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан гэх мэдээлэл тус улсын өдөр тутмын сонинд нийтлэгдсэнийг цахим хэвлэлүүд өнөөдрийн дугаартаа мэдээлж эхлээд байна. Харин бид энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Н.Энхбаяр даргыг иргэншлээ сольсон гэж мэдээлж байна. Танд мэдээлэл байна уу, энэ талаар?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэншлээ солих бол эхлээд өөрийн орондоо хүсэлтээ гаргадаг. Ийм байтал дээрх мэдээлэл цацагдсан нь, өөрийнх нь хүсэлтээр биш хэн нэгний явуулгаар ийм зүйл болоод буй юм биш биз гэж санаа зовниж сууна. Хэзээ ч иргэншлээ солих хүн биш.

Нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй, аль ч улс орны хувьд иргэншил хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авахдаа өөрийн орондоо хүсэлтээ гаргаж, иргэншлээсээ хасуулсан эсэхийг баталгаажуулсан албан бичгийг үндэслэж, иргэншил олгох эсэхээ шийддэг. Бид энэ асуудлыг судалж байна.

yellow.news,mn


URL:

Сэтгэгдэл бичих