Монголын тухай сонирхолтой баримтууд

  • Газар нутгийн хэмжээгээр Азид зургаа, дэлхийн 18 дахь том тусгаар улс.
  • Далайд гарцгүй хоёр дахь том улс.
  • Тусгаар улс орнуудынэ доторрос нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
  • Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3.
  • Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн бол Монголын эзэнт гүрэн байлаа. Хэрвээ далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Их Британийн эзэнт гүрэн   л Монголын эзэнт гүрнээс илүү их газар нутагтай байв.
  • Хүн төрөлхтний түүхэнд коммунист засаглалт хоёр дахь улс.
  • Монгол улстай дипломат харилцаа тогтоосон коммунист бус засаглалтай анхны улс Энэтхэг. Хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сард дипломат харилцаа тогтоожээ.
  • Увс нуурын сав газар болон Орхоны хөндий ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй.
  • Монгол нутгийн тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.
  • Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том говь цөлийн нутаг.
  • Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр, дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.
  • Монголын цэнгэг усны 70 хувийг эзэлдэг Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны ай савын 0.4 хувийг бүрдүүлдэг. Хөвсгөл нуур усны хэмжээгээрээ Азийн хоёр дахь том цэнгэг уст нуур юм.
  • 1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.
  • Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог. Нийт хүүн амын 59 хувь 30-аас доош насныхан.
  • НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн өөр бусад орныхоос хамгийн богино хугацаанд буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол эл тоо 2005-2010 онд дөрөв дахин  буурч 1.87 болжээ.
  • 2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медальгүй атлаа хамгийн олон хүрэл, мөнгөн медальтай улс байв. Өөрөөр хэлбэл, олимпоос алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн  чанараараа тэргүүлж байлаа. Өдгөө олимпийн хоёр алт, есөн мөнгө, арван гурван хүрэл медальтай.
  • 2002 онд Умард Ирландын Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын Тамперийн их сургуулийн эрдэмтэн Тату Ванханен нарын хэвлүүлсэн “IQ ба үндэстнүүдийн өв” номонд бичсэнээр Монгол Улс иргэдийнхээ IQ-ний дундаж түвшингөөр 81 тусгаар орноос 17-д жагсдаг. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ  нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финлянд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү юм.
  • Монголын говиос 1920-иод онд анх үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олдсон.
  • Хинду болон бурхны шашны гаруда шувууг албан ёсны бэлгэдлээ болгосон гурван улсын нэг. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд тэмдэг бөгөөд Богд Хан уулыг хамгаалагч гэгддэг.
  • Дэлхийд дээр байсан 2000 гаруй үндэстнээс устаж мөхсөөр 260 гаруй үлдсэн гэдэг. Тэдний нэг нь Монгол үндэстэн.
  • 260 гаруй үндэстнээс 5 хүрэхгүй үндэстэн нь дэлхийг засаглаж байсан. Тэдний нэг нь Монгол үндэстэн.
  • Энэ таван дайчин үндэстэнээс нэг нь дэлхийд удаа дараа хүчирхэгжиж байсан тэр Монгол үндэстэн.
  • Монголчууд бол дэлхийн 260 үндэстэн дундаас үндэстний хувьд бие даан УЛС байгуулсан 10 хүрэхгүй цөөхөн хэдэн  үндэстний нэг.


URL:

Сэтгэгдэл бичих