Архинд амьдарлаа уулгасан нэг нь сургамж болог

32_b116efcd7f5dc7166a5502fd85eb2c809a5434daМанай улсад иргэдийнхээ амийг авч одож буй авто осол, барилгын осол, хүчин, танхайн хэрэг гэх мэт олон сөрөг хүчин зүйлс нөлөөлсөөр байгаа ч гэмт хэргийн гол хөдөлгөгч хүч болсон архидалт ард түмний дунд амьдарсаар л байгаа нь харамсалтай. Хөгжилтэй орнуудын боловсролтой хүмүүст архи бол боловсон хэрэглээ. Гэвч манай оронд хамгийн бохир хэрэглээ болж.

 

Хүн алдсаныхаа дараа архинаас боллоо гэж халгалдаг. Үнэндээ таны амруу хэн ч архи цутгаагүй, архи урсаад орчихоогүй шүү дээ. Харамсалтай нь хашрахгүй ахиад л архи ууж, элдэв гэмт хэрэг үйлдэж, хормын дотор л хорвоогийн амьдрал нь эргэчихсэн иргэд олон. Хайран амьдрал. Гэмт хэрэг үйлдэх болсон гол нөхцөл шалтгааны дийлэнх хувийг архидалт эзлэдэг.
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар согтууруулуулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 2880 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, 9703 цэгт зарж борлуулж байна гэсэн тоо баримт байна. Хүртээмж нь нэмэгдээд байхаар үүнийгээ дагаад хор хөнөөл нь улам нэмэгддэг. Согтууруулах ундааны хяналтын тухай хууль батлагдчихвал ч бүх юм сайхан болох юм шиг бодох хүмүүс олон ч хөдөө бол энэ зөвшөөрөл ч хэрэгжихгүй тохиолдол цөөнгүй.

 

Хэдийгээр нэг үеэ бодоход монголчуудын ухамсар, мэдлэг боловсрол дээшилснээс шалтгаалан архи согтууруулах ундаа хэрэглэх хүмүүсийн тоо цөөрсөн ч энэ нь гэмт хэргийн гаралт, өвчлөл, гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдүүдийн архидалт багасах хэмжээнд нөлөөлж чадахгүй байна. 2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. Мөн түүнчлэн нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байгаа нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа юм.

 

Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн гэсэн дүн гарч байна. Архинаас болж осголт,  хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарсан. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа.  Энэ тухай тус хуулийг цагдаагийн албан хаагчдын дунд өчигдөр буюу 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлсэн. Үүнд “Архийг зөвхөн зөвшөөрөлтэй дагнасан цэгт худалдаалахааар болж байгаа. Дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш насны хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан тооцно. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачилан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг хориглох шийдвэр гараад байгаа”.

 

Нэг хүнд ноогдох архи согтууруулах ундааны хэрэглээгээр Монгол Улс дэлхийд дээгүүр байранд бичигддэг. Тэгвэл Монгол улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа архи согтууруулах ундааны хэрэглээ болон импортоор орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаагаар нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ 12,1 литрээр нэмэгдсэн байна.

 

Өнгөрсөн жилийн байдлаар Монгол улсад сүүлийн 2 жилд үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг шар айраг эзэлж, үйлдвэрлэсэн, импортлосон согтууруулах ундааг хүн амын 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 48.5 литр буюу спирт  2.0, архи 11.0, шар айраг 34.5,  дарс 0.1 хувь ноогдож буй үзүүлэлттэй байгаа юм. Харин энэ тоон мэдээлэл нь 2009 онд нэг хүнд ноогдох үзүүлэлт 36.4 литр байсан бол даруй 30 гаруй хувиар өсчихөөд байна.

 

Төв аймгийн цагдаагийн газраас хяналт шалгалтын хүрээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад орон нутагт архи согтууруулах ундаа худалдаж борлуулах зөвшөөрөлгүй аж ахуй нэгж байгууллагууд 24 цагаар үйлчилгээ явуулж байхыг илрүүллээ. Хууль хөдөө хамаагүй гэж тооцоолжээ. Аргалант сумын нутаг дэвсгэрт зам дагуу хоолны газар ажиллуулдаг аж ахуй нэгж байгууллагууд энэ төрлийн зөрчил дутагдал гаргасан байна. Орон нутгийн замд гарах осол аваар буурахгүй байгаа энэ үед хөдөө үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүд 24 цагаар шахам архи борлуулж, тэр дундаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь хүний амь нас эрсдэхээс эхлээд олон хор уршиг дагуулна гэдгийг мэдэхгүй байна уу, мэдсээр байж хууль зөрчөөд байна уу?

 

Манай улсад архидалт саяхан л гараад ирчихсэн шинэ зүйл биш гэдгийг бид бүгд мэднэ. Архийг ууж, архинд амьдарлаа уулгасан олон зуун монголчууд амьдарлаараа та бидний эргэн тойронд тод жишээ болон оршин байгаа. Алдсан нэгнээсээ суралцаж архи хэмээх гашуун ундаанаас татгалзаж саруул монгол иргэн болгон төлөвшихөд хувь хүний ухамсар хамгийн чухал нөлөөтэй.  Ганц олдох амьдарлаа архитай нөхөрлөж сүйтгэнэ гэдэг хичнээн эмгэнэлтэй вэ.

А.Алтанзул
Undesten.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих