Шинэ бүтцийн шинэ сайд нар хэн бэ?

алтаарЕрөнхий сайд Засгийн газрын бүтцийг хэрхэн өөрчлөх төслөө өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Харин бүрэлдэхүүнийг нь хэрхэн өөрчлөх талаар ам нээсэнгүй. Эхлээд бүтцээ хэлэлцүүлээд дараа нь бүрэлдэхүүнээ ярилцах нь зүйгэй гэж үзсэн бололтой. Гэсэн хэдий ч улс төрийн хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орж болох талаар таамаглал дэвшүүлж эхэллээ. Тодорхой байгаа зүйл нь засагт хамтарсан намуудын гэрээ өөрчлөгдөхгүй, АН-аас бусад намын засаг дахь суудлын квот өөрчлөгдөхгүй бололтой. Ерөнхий сайдын мэдэгдсэнээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн Тэргүүн шадар сайд, Шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайдтай байхаар төлөвлөжээ. Тэргүүн шадар сайдаар нь Д.Тэрбишдагвыг, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдад Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаяр, Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын нэгийг томилох магадлалтай гэх.

М.Энхсайхан, Л.Пүрэвсүрэн нарын тухайд Ерөнхийлөгчийн шаардлага болгон тавьж буй “дан дээл”-тэй байх шалгуурыг хангаж байгаа юм. Ерөнхийлөгч Засгийн газрын бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайдын саналд хариу өгөхдөө “Батлуулахаар санал болгож буи бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” гэжээ. Хэрвээ М.Энхсайхан Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болбол шинээр нэгтгэж буй Эрчим хүч, Уул уурхайн яамыг АН өөртөө авах бололтой. Харин Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд нь АН-аас томилогдвол М.Энхсайхан нь М.Сономпилийн оронд  сайд  болно.

М.Сономпил сайд олонхи өөрийг нь чөлөөлөхийг дэмжвэл хүндэтгэлтэй хандана гэдгээ хэлсэн. Эндээс намын даргадаа суудлаа тавьж өгч чадах нь харагдаж байгаа юм. Хэрвээ ингэвэл М.Энхсайхан шинэчлэлийн Засгийн газар’ байгуулагдсанаас хойшхи гурван жилд гурав дахь албан тушаалдаа шилжих нь.

йёДээрх таамаглалуудаас Гадаад харилцааны сайд Л.Болдыг яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ асуултад түүнд өөрийг нь хамгаалах хүчтэй фракц байхгүй, тэрээр МоАХ фракцад нэгдсэн гэдэг мэдээлэл хариулт өгч байгаа юм. Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлтөөр МоАХ-ыг шахна гэсэн мэдээлэл ч бий. Үүнээс үзвэл Зам тээврийн яамыг Барилга, хот байгуулалтын яамтай нэгтгэж Дэд бүтцийн яам байгуулж Ц.Баярсайхан сайдаар нь үлдэх бололтой. Энэ тохиолдолд А.Гансүхийг гудамжинд гаргахгүй, дэд сайдаар үлдээж болоххюм. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтаас сайд нь, Зам, тээврээс дэд сайд нь байх хувилбар бий аж.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих