Эзэн орон гэхээр доромжлох эрхтэй байдаг юм уу?

51753

БНСУ-ын Инчён хотноо болж байгаа Азийн спортын их наадам манай улсын хувьд амжилт ялалтаар дүүрэн эхлэсэн сайхан наадам болж байлаа. Жудочид медалийг түүх шиг болж мэргэн буучдад алтан медальтан нэгээр нэмэгдэж сагсчид эр эмгүй шилдэгт үлдэн Т.Санчир азийн шилдэг гурван сагсчний нэгээр нэрлэгдэж медалийнхаа тоогоор дээгүүр бичигдэж байсан билээ. Тэгэхдээ сайхан мэдээ удаан үргэлжилсэнгүй ар араасаа саар муу мэдээ сонсогдож байлаа. “Байлаа” гэсний учир нь зохион байгуулагч орон болох солонгосын тал манай тамирчдыг доромжилсон олон хэргүүд гаргасныг мэдэж байгаа биз ээ. Тухайлбал эмэгтэй жудочдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн, төрийн далбааг уруу нь харуулж байрлуулсан, Монгол улсыг хятадын муж болгосон , Төгсцогтын тоглолтыг булхайтай шүүсэн гэгчлэн хар муу мэдээ мэдээллийн бүхий л хэрэгслэлээр цацагдаж эхлэсэн юм.

1795317_639275952855394_8148246658786887739_o

8331f5648ed0d1f1original

Үгүй нээрээ дэлхийд нэртэй солонгос улс ийм хачин явуургүй үйлдэл гаргачихаад тамирчдыг ингэж доромжилчихоод тодруулбал Монгол улсыг доромжилчихоод ердөө л нэг цаасны хэлтэрхийгээр уучлал хүссэн байгаа юм. Бидний эх орны үнэ цэнийг ингэж үнэлэх гэж дээ. Энэ асуудал бол төрийн дээд хэмжээнд яригдах асуудал гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Нээрээ ч зөв. Улс эх орны нэрийг дэлхийд таниулах өөрийн нэр шиг бичээстэй явдаг салбар бол яах аргагүй спорт байдаг. Тамирчид дэлхийн тэмцээнд оролцоход өөрийнх нь нэрнээс илүүтэй Монгол улсын тамирчин гэдэг цол дагаж явдаг юм. Гэтэл ийм эх орныг минь доромжилж байгаагаас өөрцгүй үйл явдлууд энэ хэд хоногуудад болж өнгөрлөө.

1919dffcf9141498original

Инээдтэй юм тэр том улс монголчуудын хурд хүч авхаалж самбаанаас айсандаа ийм үйлдэл гаргаагүй байлтай. Нөгөө их спортын эв нэгдэл шударга өрсөлдөөн гэдэг юм хааччихав аа. Булхайгаар яллаа гээд дэлхий тэр чигээрээ харж байхад цэцэрлэгийн хүүхэд шиг юм хийж байх юм. За тэр манай улсын эмэгтэй жудочдын хоолонд хийсэн тэр зүйл нээрээ үнэхээр ой гутмаар хүний санаанд оромгүй гутамшигтай үйлдэл байсан. Бас манай улсыг энэ олон албан уулзалт, монгол солонгосын хамтын бүхий л ажиллагааны туршид тусгаар улс байсан гэдгийг мэдээгүй юм байх. Үнэхээр инээдтэй хэрэг шүү. Эсвэл солонгосчууд хараагүй дүлий хүмүүс байдаг юм болов уу?

Энэ бүх үйлдлүүд нь үнэхээр хэрээс хэтэрч байна. Азийн томоохон наадмыг зохион байгуулж байж ийм үзэл сурталгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлүүд гаргаж болдог болчихсон юм байх даа. Ер нь солонгосчууд цайчихсан улс бололтой энэ мэт үйлдлүүдээ юман чинээ бодохгүй байх шиг. Ганц манай улсыг энэ булхайтай муу муухай үйлдлүүд дайрсан юм биш. Энэтхэгийн боксчин Лаишрам Сарита Деви мөн л ээлжит булхайны золиос болсон юм. Өөрийгөө хожиж байна гэж бодтол солонгосын боксчин Пак Жина мөнгөн медаль хүртсэн нь түүний хувьд хүнд цохилт болсон гэж хэлж болно. Тэрээр хэлэхдээ “Би амьдралынхаа хоёр жилийг дэмий үржээ” гэж мэдэгдсэн юм. Харин түүний дасгалжуулагч Блас Иглесис Фернандез хэлэхдээ     ” Гурван шүүгч гурвуулаа солонгосын тамирчинд ялалт өгсөнөөс харахад тулаан эхлэхээс өмнө хэн хожих нь тодорхой байжээ” гэсэн юм. Гэтэл ОУ-ын боксын холбоо  энэтхэгийн тамирчны ёс зүйгүй үйлдлийг шүүмжилж  азийн олимпийн хороонд албан бичиг ирүүлсэн байдаг. Энэтхэгийн тамирчны энэ үйлдэл нэг талаас ёс зүйгүй харагдах боловч нөгөө талаас луйвар булхайн өмнө хүний хүчин мөхөсддөгийн тод жишээг харууллаа.

Энэ мэт Азийн наадмын эргэн тойрон дахь булхайтай тоглолтууд манай улсын байтугай дэлхий нийтийн чихийг сортойлгож нүдийг бүлтийлгээд байгаа юм. Харин манай улс энэ олон булхай, доромжлолын эсрэг юу хийх бол…

БИЛГЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих