Талбай дээр гэр бариулахгүй гэжээ
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр талбай дээр гэр барих гэсэн боловч цагаадаагийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэд есдүгээр сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт мэдэгдэл хүргүүлсэн билээ. Уг мэдэгдлийн хариу одоог хүртэл ирээгүй тул өнгөрсөн долоо хоногоос эхэлж талбай дээр тайван суулт зарлаж харин өнөөдөр гэртэй суулт болгохоор шийдсэн ч ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан аж.
Тэд Монгол хүн Монол гэрээ барьж болохгүй байгаад ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн “Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний хөдөлгөөн”-ний “Ээжүүдийн холбоо”-ны гишүүд эхийн одонгоо зүүж энэхүү суултанд оролцож байгаа юм байна.
URL: