MCS группын “Шангри Ла” дахь барилгын хятад иргэдийг саатуулжээ

uls_542bd53d8b46a_1MCS группын “Шангри Ла” цогцолборын барилгаас өчигдөр БНХАУ-ын 11 иргэнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэргэжилтнүүд авч явж зохих газар нь саатуулсан тухай тус газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

MCS компанийн хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай “Шангри Ла” цогцолбор нь гал түймэрт автан онцгой байдал үүссэн энэ үед Хятад улсын дээрх иргэдийг тусгай албаныхан саатуулан авч явах ямар учир шалтгаан байв.

MCS компани нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулсан нь илэрсэн үү. Аль эсвэл дээрх гадаадын иргэд гал түймэр тавьсан хэрэгт сэжиглэгдэв үү. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Н.Эрхэмээ

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих