Монголчуудыг доромжилсон асуудалд Солонгосын тал хариу ирүүлжээ

Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооБНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн спортын XVII их наадамд оролцож байгаа Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар өнгөрөгч бямба гаригт баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар тус наадмыг сурвалжилж байгаа манай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

Тэд Азийн наадмын үеэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдааны өмнө бэлтгэлийн танхимд байхад хоолонд нь бохир зүйл хийсэн, Монголын төрийн далбааг буруу байрлуулсан, сагсан бөмбөгийн тамирчдыг Хятадын харьяа гэж бичсэн зэрэг зөрчлийг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн гэдгээ мэдэгдсэн. Мөн манай улсаас БНСУ-д суугаа Элчин сайдтай ярилцаад БНСУ-ын Гадаад хэргийн яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан талаар мөн хэлсэн юм.

Тэгвэл Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооноос Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-д албан бичиг ирүүлсэн байна. Ноот бичгийн хариуг бүрэн эхээр нь орчуулгын хамт хүргэж байна.

 

 

Д.Жавхлан /ЗУУНЫ МЭДЭЭ/

 

 


URL:

Сэтгэгдэл бичих