МАН-ын шинэчлэлийн хорооныхон хэвлэлийн бага хурал зарлажээ

337e7ad3149c9c0dbigЕрөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ажлаа өнөөдрөөс эрчимтэй явуулж эхлэсэн МАН-ын Шинэчлэлийн Хороо хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд гэрээ барьж санал асуулга авахаар зэхэж байна. Өнгөрсөн жил Шинэчлэлийн хороо мөн л “Шинэчлэлийн өргөө” гэх санал хүлээн авах гэр ажиллуулж Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэн байр сууриа илэрхийлж байсан юм.  Шинэчлэлийн Хороо хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө барьж буй  гэртээ үдээс хойш хэвлэлийн бага хурал хийж, ард түмнээс санал асуулга явууулахаар төлөвлөжээ. Гэтэл холбогдох дүүрэг, газраас зөвшөөрөлтэй байтал гэр барих зөвшөөрөл алга, барьж болохгүй гэх зэргээр хүндрэл учруулж байгаа аж. Үүнийг намын гишүүд “хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн ажилд нь зориуд саад болж байгаа нэг шалтгаан гэж үзэж” байгаа юм байна.
53464
53463

URL:

Сэтгэгдэл бичих