Н.Мөнх-Оргилын хэргийг шүүхэд шилжүүлэв
Өнгөрсөн онд Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөн, цогцсыг нь цүнхэнд нь хийж хаясан онц ноцтой хэрэг гарсан.
Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон ч Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан билээ.
Уг хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж дуусаад Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Чимэг
URL: