Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ
Энэ сарын Аки башёд зүүний жигүүрийг тэргүүлэн барилдаж, 31 дэх удаагаа түрүүлэн, Эзэн хааны цом хүртсэн Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирэх ажээ.
Учир нь тэрээр өөрийн “Мөнххадаа” компанийн шинэ брэндийн нээлтэд оролцох гэнэ. Тэрбээр дээд зиндаанд түрүүлсэнийхээ дараа Японы сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Үнэхээр хүч үзсэн барилдаанууд цөөнгүй байлаа. Барилдаанаа амжилттай дуусгасан болохоор сайхан амармаар байна” гэсэн юм.
Тус арга хэмжээ өнөөдөр “Цуки Хаус” цогцолборын урд байрлах “SHOWROOM”-д болох бөгөөд Хакүхо үүний дараа шууд Япон улс руу нисэх аж.
URL: