Багшийгаа дагаж 10 гаруй сурагч бөө болжээ
Бөөг бөөнөөр нь төрүүлэх аян манай улсад эрчимтэй өрнөж байгаа бололтой. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн 10 гаруй сурагч нэгэн зэрэг бөө болжээ хачирхалтай мэдээллийг нэгэн иргэн цахим хуудаснаа байршуулжээ.
Бүр цаашлаад эдгээр сурагчид ангийнхаа багшийг дагаж бөө болсон гэх. Тодруулбал СБД-ийн IV сургуулийн 10 гаруй сурагч багшийгаа дагаж бөө болсон сурагтай. Үүнийг нь иргэд ихэд шүүмжилж “Сэтгэхүйн эмгэнэл” хэмээн товчхон хэлжээ. Мөн” Хайран сайхан нялх оюун санаа, ухаан… , Боловсролын яам шалгах нь зүйтэй гэсэн сэтгэгдлийг ч мөн бичсэн байлаа.
new.mn
URL: