С.Эрдэнэ Э.Бат-Үүлийг дүгнэв
УИХ-ын гишүүн Эрдэнэ сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн байна. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, АН-ын ээлжит бус хурлыг зарлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ, Э.Бат-үүл гишүүнийг гоомой үйлдэл гаргадаг гэж дүгнэжээ. УИХ-ын гишүүн Эрдэнэ өөрийнхөө дэргэд үс зүсээрээ өнгөрүүлж туулснаараа ч хэдийн буурал сууж, хатажсан улстөрч Э.Бат-Үүлийг бодлогогүй алхам хийдэг гэж болчимгүй дүгнэлт хийв.
Тэр хоёрын хооронд хэлэлцэх талцах асуудал аль эртнээс гарсныг хэвлэлийнхэн нийтэд нэгд нэгэнгүй дэлгэж өгсөн. Гэлээ ч хорсол гомдол нь өнөөч тайлагдаагүй байсаар байдаг юм байна. Мятрашгүй тэмцэснийхээ дүнд ангийнхнаасаа хожигдоод ч болов “хичээл”-дээ суух эрхээ олж авсан энэ эрхэм буурал гишүүнд санаж явдаг гомдлоо хэвлэлийнхэнтэй хуваалцахын хажуугаар зангиагүй гэж тодотгосон болоод тэрүү сэтгүүлчидтэй уулзсан даруйдаа зах замбараагүй олон зүйлийг хамж аваад ярьж өглөө. Түүнээс нь стандарт бус шийдлийн дүнд байгуулагдсан хамтарсан засгийн газар халтирч үлдсэнгүй. Өөрийн намаас нь 5 хүн шургалсан энэ цаг үеийн гүйцэтгэх засаглалын ажиллагаанд тэрээр муу дүн тавьж байгаа юм байна. Хамтран ажиллах гэрээгээ эргэж харахыг бас сайдуудад зөвлөж байналээ. Парламентийн гишүүнийх нь хуваир түүнд ийм эрх бий. Бас тэгвэл АН-ынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулахыг хүсэж байгаа юм байна. улс орны байдал, ядуурал, ажилгүйдэл энэ тэр мэтийн асуудал түүнийг бачимдуулаад байгаа байх.
АН ээлжит бус их хурал хийх эсэхийг ирэх 5 дах өдөр хуралдах Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэж мэдэх юм. Ямар ч байсан С.Эрдэнэ гишүүний хувьд бол ээлжит бус хурал хийх эсэхийг ҮЗХ дээрээ ярих ёстой бас дүрмийн шинэчлэлт, Хамтарсан Засгийн газарт орж ажилласан үүргээ АН гүйцэтгэсэн эсэх гэсэн 3 асуудлыг заавал хэлэлцвэл түүнд таалагдах юм гэнэ.
Б.Сонор
URL: