ХАМГИЙН УЯН, ХАМГИЙН ШИНЭЛЭГ “УЯН” ХАДГАЛАМЖ ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРЛЭЭ
Хязгааргүйд тэмүүлэх хүний хүслийн төгс нийцлийг олоход бэрх. Тэгвэл Голомт банкны хамт олон харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хамгийн уян хатан нөхцөл бүхий “Уян” хугацаат хадгаламжийн үйлчилгээг нэвтрүүлж байна.
Голомт банк мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч Инфосис компанитай хамтран үндсэн бүртгэлийн “Финакл” системийг Монголд анх удаа нэвтрүүлснээр банк санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн болох Уян хадгаламжийг зах зээлд нэвтрүүлэх боломжтой болжээ.
Санхүүгийн эрх чөлөөнд тэмүүлэгч хэн бүхэн өндөр хүүт хугацаат хадгаламжийг сонгож, хуримтлал үүсгэдэг ч гэнэтийн хэрэгцээ, мөнгөний шаардлага тулгарах үедээ хадгаламжаасаа зарлага гаргах нь тухайн хадгаламжийн хугацаа, хүү бүхэлдээ цуцлагдах шалтгаан болдог.
Харин Голомт банкны шинээр нэвтрүүлж буй “Уян” хугацаат хадгаламж нь харилцагчиддаа өөрийн хадгаламжиндаа хүссэн үедээ орлого хийх, хүссэн үедээ хэрэгцээт мөнгөө авах боломжийг олгож байна.
Тодруулбал таны хугацаат хадгаламжаасаа авсан мөнгөн дүнд л хямдруулалтын хүү тооцох бөгөөд, харин үлдсэн мөнгөний хүү хэвээр хадгалагдаж үндсэн гэрээнийхээ дагуу мөрдөгдөх давуу талтай юм.
“Уян” хадгаламжийн бас нэг онцлог нь таны хадгаламжийн хүү улирал тутам шатлан өснө.
URL: