Хакухо, Ичиножёо, Кекүтэнхо нарын рекорд амжилт сумог үзүүштэй болголоо

ffabf894-922b-426a-8014-233c31fe0101Арлын орны мэргэжлийн сумо бөхийн энэ сарын башё монголчуудын ялалт, омгорхлыг төрүүлсэн сайхан барилдаанаар дүүрэн болж өнгөрлөө.

Мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал маань энэ башёд түрүүлснээр  нийт 31 түрүүний эзэн боллоо.

 

Ингэснээр бүх цаг үеийн хамгийн олон түрүүлсэн бөхчүүдийн хоёрдугаарт Чиёонофүжитэй хамт эрэмбэлэгдэх болов. Одоо ганц түрүүлэхэд домогт аварга Тайхотой зэрэгцэнэ.

Тэгвэл анх удаа дээд зиндаанд барилдсан Ичиножёо М.Ичинноров түрүүлэх хэмжээнд барилдаж 13 даваатай башёг дуусгалаа.

 

Тэр Япончуудын аварга болно гэж хүлээдэг хоёр озекиг ялсан төдийгүй Какирюү аварыг ч унагасан. Түүний энэхүү ажилт нь сумогийн 72 дох аварга чинь би байна гэсэнтэй ялгаагүй байлаа. Китаноүмигаас эхлээд сумогийн томчууд нь бүгд түүнийг дараагийн аварга гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Тэгвэл 2012 оны тавдугаар  сарын башёд 37 нас найман сартайдаа Эзэн хааны цом хүртэж байсан Кекүтэнхo Цэвэгням 40 гарсан насандаа дээд зиндаанд качигоши буюу 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлсэн амжилтыг 63 жилийн дараа давтсан юм.

 

Ирэх башёд чансаа өгсөж барилдах тул дээд зиндаанд дахин 50 хувиа хийж шинэ рекордын эзэн болно гэдэгт итгэлтэй байна. Бусад бөхчүүдийн тухайд Ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлсэн.

Тэгвэл Япон озэки Кисэносато, озэки Котошёогикү нар есөн даваа л авлаа. Тэдэнд сумогийн холбоо нь сануулга өгөх биз.

 

3253a64d-878a-464f-9cdf-b2775f2274c2.jpg

 

О.Хуяг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих