31 настай залуу хүчиндүүлжээ

 
АНУ-ын Сийтлд 108 кг жинтэй жирэмсэн эмэгтэй гэртээ унтаж байсан 31 настай залууг хүчинджээ. Хэрэгтэн Чантае Гилмэн нь жирэмсний 31 дэх долоо хоногтоо явж байсан гэнэ. Одоогоор эмэгтэйг хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ танихгүй эрэгтэйг хүчиндсэн гэх урьдчилсан дүгнэлтэд хүрээд байгаа юм байна
Хэрэг гарах үед залуу гэртээ унтаж байсан бөгөөд  сэжигтэн эмэгтэй өрөөнд нь орж, хоёр гарыг нь дарж, дээр нь мордон хүчиндсэн аж. Хохирогч залуу арай гэж зугтан эмнэлэгт очин шинжилгээ өгсөн бөгөөд залуугийн биеэс ийлдэс авч, ДНК-ын шинжилгээ хийхэд эдүгээ 26 настай Чантае Гилмэний ДНК-тай яг тохирч байсан байна. Хэдийгээр хэрэгтэн Чантае эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлж байгаа ч түүнийг хүчингийн хэрэгт буруутган саатуулаад байгаа гэнэ.

Сэтгэл гутралын өвчнөөр шаналж буй тэрбээр хоёр ч хүүхэдтэй аж. Сийтлийн цагдаагийн газар телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагатаа “Эмэгтэйчүүд хүчингийн хэрэг үйлдэнэ гэдэг ховор. Хүчингийн хэргийн золиос эрэгтэй хүн болох тохиолдлууд энэ мэтээр мэр сэр гарч байгаа болохоор хууль хяналтынхаа анхааралдаа авах шаардлагатай байна” гэж ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих