Сагсан бөмбөгийн эргэн тойронд
Өмнөд солонгос улсын Инчён хотноо болж буй 17 дахь удаагийн Азийн спортын их наадамд оролцож байгаа Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдын тоглолтын үзүүлэлт маш сайн байгаатай холбоотой сайхан мэдээ монголд төдийгүй солонгост хүртэл их гарч байна. Энэ талаар сонирхвол:
БНСУ-ын Дасгалжуулагч Монголын багийг нэг жилийн дараа маш их сайжирсныг ярилцлагадаа онцолжээ.
Мэдээж манай дэмжигчдийн хvч Чингисийн удам 12 дайчинд асар их хvчийг егч байгааг “Монголдоо тоглож байгаам шиг сайхан байна” хэмээн дvгнэсэн.
Солонгосын цахим сайтад тавигдсан мэдээлэлийг нэгэн залуугийн орчуулсанаар хүргэж байна.
Олон улсын тэмцээнд өөрийн талбайдаа бүүлүүлэх гэж үү?.Өнөөдөр болсон сагсны Монгол Солонгосын тоглолтонд санаанд оромгүй зүйл боллоо.Энэ тоглолт гарцаагүй Солонгос улсын спортын ордонд өөрийн нутаг дээрээ болсон тоглолт боловч яг л Монголд болж байгаа мэт хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал тэр чигтээ Монголын талд байлаа.Тэд тоглолтын эхнээс л Монгол монгол гэж хашгирч тоглогчдоо дэмжиж эхэлсэн.5 өдөр дараалж тоглосон гэхэд тун сайн тоглосон Монголын баг эцэст нь хожигдсон ч тоглолтын дараа ордон дүүрэн үзэгчид халуун алга ташилтаар тэдэнд баяр хүргэсэн юм.Тоглолтын дараа 유재학 дасгалжуулагч хэлэхдээ: Монгол өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэхээр илт сайжирсан байна.Нэгхэн жилийн дотор 3 онооны шидэлтийн ур чадвар нь ийм сайн болж болно гэж үү.Хамгаалалт нь бас их сайжирсан харагдлаа тэд яг өлсөглөн барс шиг л дайрч байлаа гэсэн байна.Монгол ийнхүү энэ азийн тоглолтын шинэ салхи болон гарч ирлээ. Монгол үүнээс хойш FIBA ийн ранк ээс олж харах ч хэцүү байсан тийм баг байхаа байсан байна гэдгийг дэлхийд баталлаа гэнэ дээ.
Солнгосын сайтуудад солонгосын үзэгчдийн үлдээсэн сэтгэгдлийг мөн орчуулан хүргэсэн байна.
Солонгосын гол гол том сайтууд манайхыг магтсан өөрийн багаа хангалтгүй тоглосон гэсэн мэдээгээр дүүрэн байна. Тэдгээр мэдээнд бичсэн сэтгэгдлүүдээс орчуулсан байдал: Монголыг таван өдөр дараалж тоглоод ядарсан байхад нь л хожлоо. Монгол угаасаа сагсандаа сайн ш дээ. Монгол манайхантай андуурмаар адилхан царайтай юм аа. Энэ азийн наадмын зохион байгуулагчид юугаа хийдэг юм бэ, яаж ч бодсон яаж 5 өдөр дараалан тоглох хуваарь гаргадаг байнаа, дор хаяж гурав хоног амрах хэрэгтэй биз дээ, яг үнэнийг хэлэхэд монголыг 5 хоног дараалан тоглосон ядралтай байсан тулдаа л бид арай гэж хожлоо шүү. Монгол хувийн тоглолт сайтай хурдтай юм байна лээ шүү, эхний хагаст манайх үнэхээр муу байсан гэх зэрэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байна.
Эх сурвалж: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо
А.БИЛГҮҮН
URL: