Дүрэм зөрчсөн цагдаагийн жолоо барих эрхийг хоёр жилээр хасчээ
БГД-ийн Богд-Ар хорооллын замд 2014 оны есдүгээр сарын 13-ны өдөр замын цагдаагийн машин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зурагт мэдээлэл твиттер болон фэйсбүүк хуудсаар тарсан. Улмаар Замын цагдаагийн газарт иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу албаны шалгалт хийж үзэхэд 0705 УНУ “Киа” маркийн автомашин ЗЦГ-ын албаны машин болох нь тогтоогдсон байна. Тиймээс тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан цагдаагийн жолоо барих эрхийг хоёр жилээр хасчээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм хүн бүрт тэгш үйлчилнэ, хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй учраас нийт хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, сахилга соёлтой дүрмийн дагуу оролцохыг НЗЦГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бөхбат анхаарууллаа.
эх сурвалж
medee.mn
URL: