Улаанбаатар Тавантолгойн худалдан авагч байж чадах уу

-Ачааны машины жолооч нар тэндээс л нvvрс ачиж хот руу буцаад байгаа бололтой. Тонн нvvрсийг 8000 тєгрєгєєр худалдаж байна гэнэ. Тэгвэл “Зил-130″ машинтай хvн 40 мянган тєгрєгєєр тэвш нvvрс худалдан авна гэсэн vг-

Тавантолгой орд хоёр тєрлийн нvvрстэй. Коксжих нvvрс нь илчлэг ихтэй. Гангийн vйлдвэрийг галлаж хатуу тємрийг хайлш болгодог юм. Тиймдээ ч их vнэтэй. Дэлхийн зах зээл дээр тонн нь дунджаар 120 ам.долларын vнэтэй байгаа судалгааг єнгєрсєн онд гаргасан байсан. Нєгєє нь эрчим хvчний нvvрс. Цахилгаан станцад хэрэглэнэ гэсэн vг.

Тавантолгойн орд байрлах Цогтцэций сум руу тээвэр хийсэн ачааны машинууд буцахдаа эрчим хvчний нvvрс ачиж ирж зарах бизнесийн суваг нээжээ. Тавантолгойн орд дээр “Тавантолгой”, “Энержи ресурс” хувьцаат компани олборлолт хийж байгаа. Ачааны машины жолооч нар тэндээс л нvvрс ачиж хот руу буцаад байгаа бололтой. Тонн нvvрсийг 8000 тєгрєгєєр худалдаж байна гэнэ. Тэгвэл “Зил-130″ машинтай хvн 40 мянган тєгрєгєєр тэвш нvvрс худалдан авна гэсэн vг. Ачиж ирсэн нvvрсийг нь тvлсэн айлууд чанартай сайныг нь биширч гvйцжээ.

Тавантолгойн нvvрсийг тvлхэд илчлэг маш єндєр. За хэтрvvлж хэлбэл ахиухныг зуухандаа хийчихвэл гэртээ байж суух газаргvй болтол нь халааж байна гэнэ шvv. Маш бага хэмжээгээр хийхгvй бол шатааж алах шахаж байгаа юм байх аа. Vнс бараг гардаггvй гэх мэт сайн талтайг нь магтах хvн олон байна. Хамгийн авууштай зvйл нь утаа. Налайх, Багануурын нvvрсийг тvлэхээр айлуудын яндангаар хар утаа олгойддог. Тэгвэл Тавантолгойн нvvрсийг тvлэхэд шингэн цагаан утаа олгойдож байна гэнэ. Яг мод тvлсэн юм шиг. Арай ч аргалын утаа шиг биш байлгvй.

Тавантолгойн нvvрснээс шингэн цагаан утаа олгойдож байгаа бол Улаанбаатарын утааг багасгах гарц олдож байгаа юм биш vv. Утаагvй тvлш, гэрийн дулаалга энэ тэрд улс тэрбум, тэрбум тєгрєг цацсан. Улаанбаатарын утаа жил ирэх тусам ихэссэнээс єєр vр дvн гараагvй. Улаанбаатарынханд Тавантолгойн нvvрсийг зараад эхэлбэл дотоодын том зах зээл vvсэх нь тодорхой. Улаанбаатарын яах аргагvй том зах зээл. Улаанбаатарын нэг єрх дунджаар таван тонн нvvрс тvлж євлийг давдаг. Налайхын тонн нvvрс захуудад одоо 70 мянган тєгрєгийн vнэтэй байна. Тэгвэл нэг айл дунджаар тvлшиндээ 300 мянган тєгрєг зарцуулдаг байх нь. Улаанбаатарт 400 мянган яндан утаа гаргадаг гэж тооцол 120 тэрбум тєгрєгийн зах зээл бэлэн байна.

Тавантолгойн нvvрсийг Улаанбаатарынханд нийлvvлэхэд хамгийн тєвєгтэй нь тээврийн зардал. Богдхан уулаас 550 километрийн зайтай Тавантолгойн орд газраас нvvрс зєєх зардал хэтэрхий єндєр гарна. Хамгийн их багтаамж, зардал багатай тємєр зам алга. Тавантолгой ядаж л хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдож амжаагvй байна. Хамгийн бага тvлш зарцуулдаг 10 орчим тоннын даацтай ачааны машин 100 километрт 35 литрийг “уудаг”. Тэгвэл Тавантолгой руу очоод ирэх зардал нь 500 орчим мянган тєгрєг. Тэндээс нvvрс ачаад ирлээ гэхэд тээврийн зардлаа шингээсэн єртєг нь нэг тонн нvvрс дээр 200 мянган тєгрєг гарахаар байна. Гэр хорооллынхон сая тєгрєг жилийнхээ нvvрсний хэрэгцээнд зарцуулах чадалтай бил vv. Чухам том асуудал.

Юутай ч эдийн засгийн боломжит байдал ярихаасаа ємнє эрдэмтэд энэ тэр байдаг бол Тавантолгойн нvvрсний агаарын бохирдолд нєлєєлєх нєлєєг судлаач. Илчлэг, жилийн хэрэглээний хэмжээ гээд олон сонирхолтой тоо гарна даа. Улсын тєсвєєс тэрбум тэрбумаар утаа багасах тєсєлд мєнгє хаядаг. Тэр мєнгєє Тавантолгойн нvvрсийг Улаанбаатарт зах зээлтэй болгоход зориулбал ямар вэ.

Монголын баялгийн vр ашгийг хятадууд хvртэнэ гэсэн теорем хаана байна. Монголчууд баялгийнхаа vр ашгийг хvртэж болно шvv дээ.

niislel times


URL:

Сэтгэгдэл бичих