ШУТИС-ийг 2619 оюутан төгслөө

ШУТИС-ийн хаврын улирлын төгсөлт 2011 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Хаврын улирлын төгсөлтөөр нийт 2619 оюутан төгссөнөөс 263 магистр, 2210 бакалавр, 146 мэргэжлийн дипломтой инженер төгсөж, үүнээс 72 нь онцлох дипломтой төгсөж байгаа юм. Энэ төгсөлт нь ШУТИС-ийн 66 дахь удаагийн төгсөлт бөгөөд нийт 48223 инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаад байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих