Н.Энхбаяр: Оюутолгойн 51 хувийг эзэмшихээр Фрийдландтай тохирчихсон байсан ч…

Албан ёсоор нэрээ авч, Улсын дээд Шvvхэд бvртгvvлсэн МАХН-ын удирдлагууд єчигдєр мэдээлэл хийлээ. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал, О.Баасанхvv нараас гадна дэмжигч гишvvд нь хэвлэлийн хуралд мєн ирсэн байв. Тэд юун тvрvvнд МАХН-ын хийж хэрэгжvvлэх ажил болоод, улс тєрийн хvчин, иргэний хєдєлгєєн, хэвлэл мэдээллийн байгууллагад хандан уриалга гаргаснаа дуулгасан юм. Тухайн уриалга эхлээд МАН-ынханд хандсан байсан бєгєєд МАХН-ын эсрэг санаатай явуулж байгаа хууль бус vйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан юм. Тэд МАН-ын зvгээс явуулж буй увайгvй vйл ажиллагаа, хийж байгаа хариуцлагагvй мэдэгдэлд харамсч буйгаа илэрхийлж, хууль ёсыг сахиж, улс тєрийн єндєр ёс суртахууныг баримтлан ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Тvр штаб нэртэйгээр таван сарын турш явсан ч эцэстээ эрх зvй нь нээгдэж албан ёсоор намтай болсон Н.Энхбаяр Тавантолгой, Оюутолгойн алдаатай гэрээг залруулах, Долдугаар сарын 1-ний буруутанг олж шийтгэх, шударга тєр байгуулахаар ажиллана гэдгийг их л онцолж байв.

Учир нь тэрээр Оюутолгойн гэрээг хийхдээ Монголын талд 51 хувийг эзэмшvvлэх талаар Фрийдландтай аман гэрээ хийчихсэн байсан гэнэ. Гэтэл Ерєнхийлєгчийн сонгуулийн дараа тvvнийг суудлаасаа буунгуут С.Баяр нарын хvмvvс Монголын талын эзэмшлийг 34 хувь болгон бууруулж алдаатай гэрээ хийсэн хэмээн тэрээр хэлсэн юм. МАН-аас нэрээ салгаж авч дєнгєсєн ч тэдэнтэй ямар нэгэн ємч булаацалдах бодолгvй байгаа гэнэ. Харин 2008 оны бvх шатны сонгуульд МАХН-ын нэрээр ялалт байгуулсан хvмvvс Н.Энхбаярын намд нэгдэх ёстой гэж боддог гэнэ. Vvнд ч найдаж байгаагаа дуулгасан юм.

М.Дэлгэрмаа


URL:

Сэтгэгдэл бичих