Хөдөлмөр эрхлэлтийн бодлого залуучуудын оролцоо сэдэвт хэлэлцүүлэг эхэлж байна
“Монгол улсын хүний хөгжлийн илтгэл-2014″ хөдөлмөр эрхлэлтийн бодлого ба залуучуудын оролцоо сэдэвт хэлэлцүүлэг илтгэл хөдөлмөрийн төв биржид эхэлж байна. Монгол улсын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл маш тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгвэл энэ талаар төр засаг дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргаад буй нь дээрх хэлэлцүүлэг билээ. Уг хэлэлцүүлэгт хөдөлмөрийн яамны дэд сайд Ж. Батхуяг, НҮБХХ-ын ахлах эдийн засагч Н.Саураб Синха, хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ-ын ХЗЗАБДХ-ын дарга Г.Оюунбилэг нар оролцож байна. Хэлэлцүүлгийг Монгол улсын залуучуулын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, үйл ажиллагаа, туршлага, сургалт сэдвээр илтгэл тавьж эхлүүлсэн юм. Яг одоогийн байдлаар хөдөлмөрийн төв биржид 520 нээлттэй ажлын байр байгаа юм байна.
А.БИЛГҮҮН
URL: