“Лантуун дохио” бүлгэм гинжийг тасална.
“Гинжийг тасалъя” нэртэй нөлөөллийн марафон гүйлт энэ сарын 27-нд болно. Гүйлтийг “Лантуун дохио” бүлгэм, “Хүний наймааны эсрэг” ТББ-уудын сүлжээ, “ХАБСТ”-өөс анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү марафон гүйлт нь хүчирхийлэлд өртөж байсан, хүний наймааны хохирогч болсон, хайртай охиноо хүний гарт алдсан зэрэг ил гаргаж чаддаггүй сэтгэлийн олон олон зовлонтой хүмүүсийн сэтгэлийн хүлээс гинжийг тайлах зорилгоор “Та ганцаараа биш шүү” гэсэн уриан дор гүйж тунхаглана хэмээн “Лантуун дохио” бүлгэмийхэн хэлж байгаа юм. Мөн энэ гүйлт нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”, “Олон нийт” гэсэн хоёр төрлөөр зохиогдоно. Сошиал ертөнцөд олон нийтийг уриалсан энэхүү гүйлт нь таны сэтгэлийг зөвшөөрөлгүйгээр гинжилж орхисон тэр гинж тасрах учиртай өдөр гэдэг утгаар нь олон хүн дэмжиж байгаа билээ. “Гинжийг тасалъя” марафонд оролцох хүмүүсийг дэмжигч байгууллагуудын статустай оролцохыг зохион байгуулагч байгууллагууд уриалж байгаа юм байна.
А.БИЛГҮҮН
URL: