Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн ер бусын нэгдлүүд
Дэлхий дээр хачин, жигтэй хүмүүс цөөнгүй амьдардгийг бид мэднэ. Гэхдээ та Чернобелийн эмээ нар, Бразилын эмэгтэйчүүдийн хотын тухай сонсож байгаагүй байх.
1. De Hogeweyk тосгон
Амстердам хотын ойролцоо бүх оршин суугчид нь Алзхеймер болон бусад ой санамжийн өвчтэй тосгон бий. Гэхдээ De Hogeweyk тосгоны иргэд чөлөөтэй дэлгүүр хэсч, оройн цагаар ресторанд сууцгааж, хүссэн цагаараа алхаж зугаалан энгийн мэт харагдана. 152 оршин суугчтай Голландын энэ газар гадаадын жуулчдыг тогтмол найрсгаар угтан авдаг. Үүнтэй төстэй тосгон Калфорнийн Сан Луис Обиспод бий.
2. Чернобелийн нууцлаг эмэгтэйчүүд
1986 онд Чернобелийн атомын цахилгаан станц дэлбэрэхэд гамшгийн бүсээс 18 бээр газар хүн амьдрахыг хориглож, 18 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Гэхдээ өнөдөөр энэхүү хязгаарлагдмал бүсэд 230 өндөр настай эмэгтэй амьдран сууж байна. Хуучинсаг үзэлтэй, зөрүүд эмэгтэйчүүдтэй уулзахыг хүссэн хүмүүс Украиныг зорих нь цөөнгүй.
3. Бразилын эмэгтэйчүүдийн хот
Бразилын зүүн өмнөд хэсэгт орших Noiva Do Cordeiro хэмээх алс бөглүү суурингийн оршин суугчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Энэ газрыг 1891 онд гэр бүлээс гадуур завхайрсан хэргээр цөлөгдсөн Мариа Сенхоринха гэдэг хүн үндэслэжээ. Энд цөөн хэдэн эрчүүд байдаг ч ойролцоох хотуудад ажиллахаар яваад өгдөг гэнэ. Тэгэхээр залуу эмэгтэйчүүдэд гэр бүл зохиох эрчүүд олддоггүй хэмээн гомдоллодог байна. Эхийн эрхт ёс ноёлсон энэ газар эрчүүддээ сүйн бөгж авч өгдөг ажээ.
4. Хогны хот
Египетийн нийслэл Каир хотын ойролцоо Zaballeen хэмээх сонирхолтой газар бий. Эндхийн 20 сая оршин суугчид хог түүж амьдардаг гэнэ. Энэ газрын иргэд гэрэл цахилгаан, усаар гачигдаж амьдардаг хэдий ч хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулдаг байна.
5. Оршуулгын газрын хот
Филиппинд 130 акр газрыг хамран орших томоохон оршуулгын газар бий. Ард иргэдийнх нь гар дээр бэлэн мөнгө байхгүй, орон сууцны хэрэглээ өндөртэй Филиппин улсад оршуулгын газрыг худалдах явдал байнга гардаг. Эндхийн оршин суугчид оршуулгын газар дунд байшин барьж, хүүхдүүдээ ч тоглуулдаг ажээ. Нийслэл Манила хотын хамгийн эмзэг дүр зураг энэ билээ.
6. Хятадын одой нарын вант улс
Хятадын Куньминд жуулчдын сонирхлыг татсан нэгэн газар бий. Эндхийн иргэд бүгд 130 см ба түүнээс доош өндөртэй. Тэд мөөгөн хэлбэртэй байшин барьж, дуулж бүжиглэн жаргалтай амьдардаг.
7. Лас Вегасын үерийн далангийн иргэд
Лас Вегасын үерийн далангийн дор 1000 гаруй иргэн зовж зүдрэн амьдарч байна. Тэд энэ газрыг түр хоргодох байр болгон тохижуулжээ.
URL: